ЭМЯ: Коронавируст халдварын 267 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 267 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас баржээ.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 267 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 160 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 5 байна.
Одоогоор 2454 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 489, жирэмсэн эх 99 байна. Гэрийн хяналтад 4583 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах


















