ЭМЯ: Коронавируст халдварын 272 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 272 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас баржээ.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 272 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 8 байна.
Одоогоор 1824 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 228, жирэмсэн эх 109 байна. Гэрийн хяналтад 3123 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах


















