ЭМЯ: Коронавируст халдварын 393 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 393 тохиолдол шинээр бүртгэгдэж, архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгаанаар 8 хүн нас баржээ.
Мэдээллийн алба

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 393 тохиолдол шинээр бүртгэгдэж, архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгаанаар 8 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 268 нь Улаанбаатар хотод, 125 нь орон нутагт байна.
Одоогоор 5645 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 1122, жирэмсэн эх 205 байна. Гэрийн хяналтад 10853 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.



















