ЭМЯ: Коронавируст халдварын 517 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ.
ЭМ
Эрүүл мэндийн яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрвөн хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 279 нь Улаанбаатар хотод, 238 нь орон нутагт байна.
Одоогоор 3105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 734, жирэмсэн эх 187 байна. Гэрийн хяналтад 9829 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах


















