ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй
Үүнээс гадна халдварт өвчний үед олон нийтэд түгшүүрт байдал үүсдэг. Тиймээс ЭМЯ, ДЭМБ зэргээс мэдээлж буй албан ёсны мэдээлэлд итгэхийг анхааруулав.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр иргэдэд ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг уриаллаа. Тухайлбал, АНУ-д таван тохиолдол илэрсэн. Тухайн хүмүүсийг хил гаалийн байгууллагын шалгалтаар илрүүлээгүй бөгөөд иргэд өөрсдөө иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эмнэлгийн байгууллагад хандсан гэв.
Үүнээс гадна халдварт өвчний үед олон нийтэд түгшүүрт байдал үүсдэг. Тиймээс ЭМЯ, ДЭМБ зэргээс мэдээлж буй албан ёсны мэдээлэлд итгэхийг анхааруулав.
Мөн өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.


















