Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Филиппин улсад ажиллаж байна

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Азийн хөгжлийн банкны бүсийн төвд зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй бай

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Филиппин улсад ажиллаж байна
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Филиппин улсад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Азийн хөгжлийн банкны бүсийн төвд зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 7 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалтад дэлхийн 30 гаруй улсын төлөөлөл оролцож, өөрсдийн санал бодол, сайн туршлагыг хуваалцаж, цаашид өвчтөний аюулгүй байдлыг сайжруулахад хэрхэн хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллах талаарх “Мандалуёнгын тунхаг”-ийг батлах юм.

”Мандалуёнгын тунхаг” нь өвчтөний аюулгүй байдлыг эрхэмлэж, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг дэмжих, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэхэд удирдлагын манлайлал, чадавхийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг улс орнуудад уриалж байна.

Хуваалцах