Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо

Монгол Улсад анх удаа Дэлхийн эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо. Ингэхдээ “Эм зүйч бид таны төлөө” уриан дор иргэдэд эмзүйч хүнийг таниулах, тэдний эрхийг хамгаалах талаар хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос өнөөдөр хэвлэ

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо
Эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад анх удаа Дэлхийн эмзүйчдийн өдрийг тэмдэглэхээр боллоо. Ингэхдээ “Эм зүйч бид таны төлөө” уриан дор иргэдэд эмзүйч хүнийг таниулах, тэдний эрхийг хамгаалах талаар хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгсөн юм.

Дээрх өдрийг тэмдэглэх болсон шалтгаан нь зарим иргэн эмзүйчдийг зөвхөн эмийн санч гэж ойлгодогтой холбоотой. Эмзүйчид эмийн үйлдвэрт ажиллаж судалгаа, шинжилгээ хийх зэрэг маш олон ажилтай. Тиймээс тэдний талаар нийгэмд зөв ойлголт өгөх нь чухал гэв.

Хуваалцах