Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Эмзүйчдийн зэргийн шалгалт өгөх хүмүүсийн материалыг авч байна

Эм найруулагч нарын материалыг гуравдугаар сарын 22-ны дотор Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоонд авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эмзүйчдийн зэргийн шалгалт өгөх хүмүүсийн материалыг авч байна
Эмзүйчдийн зэргийн шалгалт өгөх хүмүүсийн материалыг авч байна. Зураг: МҮОНРТ

2016 оны мэргэжлийн зэргийн шалгалт авах болсонтой холбогдуулан шалгалт өгөх Эмийн шинжээч, эмийн технологич, эм зүйн албаны зохион байгуулагч болон эм найруулагч нарын материалыг гуравдугаар сарын 22-ны дотор Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоонд авна.

Бүрдүүлэх материал:
1.Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувь хүний өргөдөл
2.Мэргэжлийн диплом, хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэх /эх хувь/
4.Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
/нотариатаар баталгаажсан хувь/
5.Мэргэжил эзэмшсэн, дээшлүүлсэн үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажсан хувь/
6.Мэргэжлийн зэрэг горилогчийн маягтыг бүрэн бөглөж байгууллагын даргаар
баталгаажуулсан анкет
7.Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь
8.Холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд.
9.Байгууллагын тодорхойлолтонд бүтээлийн хуулбар /илтгэл, судалгаа,
хэвлүүлсэн материал/-ыг хавсарган байгууллагын даргаар баталгаажуулсан
байна.
10.3х4 хэмжээний фото зураг 2 хувь
Дээрх материалыг хаяг (овог, нэр, мэргэжил, шалгалтад орох чиглэл) бүхий хавтсанд дэс дараалуулан хийсэн байна.

Зэргийн шалгалтын төлбөр :
1.Эм зүйч : -Тэргүүлэх, Ахлах зэрэг – 145 мянган төгрөг
2.Эм найруулагч :- Тэргүүлэх, Ахлах зэрэг – 75 мянган төгрөг

Зэргийн шалгалтын төлбөрийг шалгалт эхлэхээс нэг сарын өмнө “Эм” холбоонд бэлнээр тушаасан байна. Тусгай шалгуур болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 99037730 дугаараар лавлана уу.

Хуваалцах