Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Эндрю Янг: Хүүхдүүдэд сар бүр өгөх 1000 долларыг томоохон корпорациудын татвараар бүрдүүлж болно

АНУ-ын засаг захиргаа Америкийн насанд хүрээгүй иргэн бүрт сар бүр 1000 доллар өгөх ёстой.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эндрю Янг: Хүүхдүүдэд сар бүр өгөх 1000 долларыг томоохон корпорациудын татвараар бүрдүүлж болно
Эндрю Янг: Хүүхдүүдэд сар бүр өгөх 1000 долларыг томоохон корпорациудын татвараар бүрдүүлж болно. Зураг: МҮОНРТ

АНУ-ын засаг захиргаа Америкийн насанд хүрээгүй иргэн бүрт сар бүр 1000 доллар өгөх ёстой. Үүнд шаардлагатай хөрөнгийг томоохон корпорациудын татвараар бүрдүүлж болно гэж бизнесмэн Эндрю Янг пүрэв гарагт болсон Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөгчдийн хоорондох халз мэтгэлцээний үеэр мэдэгджээ. Халз мэтгэлцээн Флорида мужийн Майами хотод болсныг “Эн-Би-Си” суваг шууд дамжуулсан байна.

“Амазон” онлайн худалдааны сүлжээ зэрэг Америкийн технологийн зарим корпораци “бараг татвар төлдөггүй” гэж Янг тэмдэглэсэн байна. Америкийн насанд хүрээгүй иргэдэд мөнгө өгөх нь үндэсний эдийн засагт түлхэц өгч, хэдэн сая ажлын байр бий болгоно. Мөн хүн ам сэтгэл зүйн хувьд илүү эрүүл болно гэж бизнесмэн Янг мэдэгджээ.

Ардчилсан намынхны дунд Эндрю Янгийг дэмжигчид цөөн хувийг эзэлж байгаа юм. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар түүнийг дэмжигчид сүүлийн долоо хоногуудад хоёр хувиас хэтрээгүй байна.

Ирэх 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр сунгаанд оролцож байгаа улстөрчдийн дундах эхний халз мэтгэлцээн лхагва, пүрэв гарагт хоёр үе шаттайгаар болсон юм. Лхагва гарагт 10 улстөрч мэтгэлцсэн бол пүрэв гарагт ч мөн тооны өрсөлдөгчид тайзнаа гарчээ.

Хуваалцах