Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2020 оны 5 дугаар сарын 04-нөөс 5 дугаар сарын 11-ийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв...

- Ихэнх хугацаанд сэрүүн, салхи шуургатай байна -

Хур тунадас: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, 7, 8-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.

Салхи: Салхи 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7, 9-нд говь талын аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсч, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байх төлөвтэй.

Хуваалцах