Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ 7 хоногт хүйтний эрч суларна

Арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ 7 хоногт хүйтний эрч суларна
Энэ 7 хоногт хүйтний эрч суларна. Зураг: МҮОНРТ

2016 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ/Энэ 7 хоногт хүйтний эрч суларна/Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. 3-4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 11-16 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30, арванхоёрдугаар сарын 4-нд зарим газраар бага зэргийн цас орно. 30,4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 30,4-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 29, арванхоёрдугаар сарын 4-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Арц богдын өврөөр, 4-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах