Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй

Энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулсан байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй
Энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулсан байна.

Тодруулбал, есдүгээр сарын 27-ны өдөр хааж, шинэчлэх байсан Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын авто зам болон Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учраас газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлэх аж.

Харин “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт буюу Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын ажлыг есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө дуусгахаар ажиллаж байна.

Хуваалцах