Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Хур тунадас: 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд нутгийн зарим газар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутги

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

2024 оны хоёрдугаар сарын 05-наас хоёрдугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн зүүн өмнөд хэсэг, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд нутгийн зарим газар, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хйүтний эрч чангарна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 20-25 градус, өдөртөө бүх хэсгээр 9-14 градус хүйтэн байна. 14-нд хүйтний эрч чангарна.

Хуваалцах