Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлий

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2024 оны 03 дугаар сарын 07-нөөс 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10-нд ялимгүй цас, 14-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10, 14-нд баруун өмнөөс хойш эргэж, 16-нд баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө бүх хэсгээр 0-5 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

Хуваалцах