Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хөвсгөл,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2024 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, салхи шуургатай, хүйтэн байна.

Хур тунадас: 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 4 дүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зүүн хагаст секундэд 18 -20 метр, зарим үед секундэд 24 метр, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхний хагаст хүйтэн Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 27-нд нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 27-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 хэм, бусад хэсгээр 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 31-нээс дулаарна.

Хуваалцах