Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Хур тунадас: 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг,

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2024 оны дөрөвдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 02-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын баруун хэсгээр, 03-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, 05-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 7-12 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө -1-6 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 6, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-12 градус, бусад хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх хэсгээр 5-10 градус дулаан байна.

Хуваалцах