Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ. Зураг: МҮОНРТ

2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.


Хур тунадас:

22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд Увс нуур болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.


Салхи:

Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.


Агаарын температур:

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 24-26-нд хур тунадас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Хуваалцах