Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хур тунадас: 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 05 дугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 05-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, ца
Мэдээллийн алба

2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 01-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 04-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 05-нд говийн нутгийн зүүн хэсгээр, 06-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Тавдугаар сарын 01-нд тал, хээрийн нутгаар, 02-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


















