Энэ бол үнэхээр гайхамшиг юм шүү
Энэ талаар түүний багш нарын нэг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “СУИС-ийг төгсөх дипломын бичвэрийн ажлыг нь удирдаад зогсож байсан минь саяхан мэт санагдана. Эрхэм шавиар бахархаж байна” хэмээн цахим хуудасдаа бичжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн дуурийн дуучдын мөрөөдөл болсон Италийн Милан хотын “La Scala” театрын тайзнаа Ж.Вердийн дуурийн Amonasro хэмээх гол дүрүүдийн нэгийг бүтээхээр болжээ.
Ийнхүү Монгол хүн анх удаа агуу “La Scala”-ийн тайзнаа дуулах гэж байна.
Энэ талаар түүний багш нарын нэг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од “СУИС-ийг төгсөх дипломын бичвэрийн ажлыг нь удирдаад зогсож байсан минь саяхан мэт санагдана. Эрхэм шавиар бахархаж байна” хэмээн цахим хуудасдаа бичжээ.
Тийм ээ, энэ бол үнэхээр гайхамшиг юм шүү.


















