Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтний эрч чангарна

4-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтний эрч чангарна
Энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

2017 оны 1 дүгээр сарын 3-наас 2017 оны 1 дүгээр сарын 9-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ


Баруун аймгуудын нутгаар

4-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 7-8-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.


Төвийн аймгуудын нутгаар

5-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. 7-нд зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Зүүн аймгуудын нутгаар

7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 8-наас хүйтний эрч чангарна.


Говийн аймгуудын нутгаар

7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 8-нд хүйтний эрч чангарна.

Хуваалцах