Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 21, 23-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 22, 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2015 оны наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Ойрын 4 хоногтоо нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орж, сэрүүн байна-
Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 21, 23-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 22, 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна. 19-нөөс халж Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 18-23 хэм шөнөдөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 28-33 хэм шөнөдөө 12-17 хэм, бусад нутгаар өдөртөө 22-27 хэм, шөнөдөө 9-14 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 17, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс зүүн хойш эргэж 6-11м/с, бусад хугацаанд нийт нутгаар баруун өмнөөс 4-9м/с. Хугацааны эхээр нийт нутгаар сэрүүн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 10-15 хэм, шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 15-20 хэм шөнөдөө 6-11 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар бага зэрэг хална.
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр зүүн өмнөөс, бусад хугацаанд зүүн хойноос 5-10 м/с байна. Ихэнх хугацаанд шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө нийт нутгаар 22-27 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад хугацаанд баруунаас 5-10м/с. 17-19-нд өдөртөө 19-24 хэм шөнөдөө 7-12 хэм дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө 28-33 хэм шөнөдөө 14-19 хэм дулаан байна.


















