Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 26, 29, 30-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар түр зуурын бороо, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай.
Мэдээллийн алба

2015 оны наймдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 31-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 26, 29, 30-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар түр зуурын бороо, 31-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 26, 27-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр өдөртөө 21-26 хэм шөнөдөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор өдөртөө 30-35 хэм шөнөдөө 14-19 хэм, бусад нутгаар өдөртөө 22-27 хэм, шөнөдөө 10-15 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 31-нд нутгийн баруун хэсгээр түр зуур зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 5-10м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 21-26 хэм шөнөдөө 3-8 хэм, Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 29-34 хэм шөнөдөө 14-19 хэм, бусад нутгаар өдөртөө 23-28 хэм шөнөдөө 10-15 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 25-27нд нутгийн зүүн хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 5-10 м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө 28-33 хэм шөнөдөө 13-18 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 28-30нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 26-31 хэм шөнөдөө 12-17 хэм дулаан байна. 29-30 нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


















