Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-6 нд нутгийн хойд хагаст бороо орно.
Мэдээллийн алба

2015 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 07-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны дунд үеэр бороо орно-
Баруун аймгуудын нутгаар: 31-нд зарим газраар, 1-2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-6 нд нутгийн хойд хагаст бороо орно. Салхи баруун хойноос 4-9м/с, 5-6-нд зарим газраар түр зуур ширүүснэ. Хугацааны дунд үеэр уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 31-2-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 3-4нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10м/с, 2-4-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 3-4-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун ба хойд хэсгээр, 4-5нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, 3-4-нд түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 4-нийг хүртэл ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 4-5-нд сэрүүсч шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 3-4нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. 2-4-нд салхи зарим газраар түр зуур 16м/с хүрч ширүүснэ. 3-4-нд бага зэрэг сэрүүсч ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 13-18 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.


















