Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

7-8-нд уулархаг нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүнээс 4-9м/с. ойрын 3 хоногтоо сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2015 оны есдүгээр сарын 07-оос есдүгээр сарын 14-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны эхний хагаст сэрүүснэ-


Баруун аймгуудын нутгаар:7-8-нд уулархаг нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүнээс 4-9м/с. ойрын 3 хоногтоо сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24хэм , бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Төвийн аймгуудын нутгаар:7-8нд нутгийн хойд хагаст, 9-нд уулархаг нутгаар, 10-нд зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 3-8м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 7-11-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: 7,10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 8-11-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 7-10 нд салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 8-10-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Хуваалцах