Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
14-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар, 19-20-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.
Мэдээллийн алба

2015 оны есдүгээр сарын 14-өөс есдүгээр сарын 21-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Ойрын 3 хоногт салхи шуургатай, сэрүүснэ-
Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар, 19-20-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 18-20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын 3 хоногт сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 14,19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15,20-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15,19-20нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч шороогоор шуурна. 14,18-19-нд дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, 15-16,20-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 14-15 нд шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна, 16-18нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11м/с, 15-16, 19-20нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороо шуурна. 16-17-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.


















