Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 5-нд зарим газраар , 6-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур
Мэдээллийн алба

2015 оны аравдугаар сарын 05-аас аравдугаар сарын 12-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, бүх нутгаар хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 5-нд зарим газраар , 6-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 6-7-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм өдөртөө 5-10 хэм дулаан , бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10м/с, 6-7-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с, 8-нд нутгийн зүүн хэсгээр 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 7, 9-нд зарим газраар, 8-нд ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 6-нд зарим газраар 12-14 м/с, 7-8-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 7-9 нд ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 10-наас бага зэрэг дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 6-7-нд зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 7-8-нд ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 4-9 хэм дулаан байна. 9-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар бага зэрэг дулаарна.


















