Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

8-нд нутгийн хойд хэсгээр, 11-12нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-8нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2015 оны 12-р сарын 07-н00с 12-р сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар цас орно-Баруун аймгуудын нутгаар: 8-нд нутгийн хойд хэсгээр, 11-12нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-8нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарна.Төвийн аймгуудын нутгаар: 7-8-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 7-8нд зарим газраар 9-12 м/с хүрнэ. Хугацааны эхэн, эцсээр бага зэрэг хүйтэрнэ. Хугацааны дунд үеэр хүйтний эрч сулавтар Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар: 7,9-нд зарим газраар бага зэргийн цас, 13-нд ихэнх нутгаар цас орно. 7-9-нд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-9-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 12-13нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-9нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр бага зэрэг хүйтэрнэ.

Хуваалцах