Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос 4-9 м/с. Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны 01-р сарын 04-өөс 2016 оны 01-р сарын 11-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээХугацааны эхээр нутгийн төв болон зүүн хэсгээр бага зэргийн цас орж
явган шуурга шуурнаБаруун аймгуудын нутгаар: 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд зарим газраар цас орно. Салхи зүүн хойноос 4-9 м/с. Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.Төвийн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар цас, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орно. 5-6-нд салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор шөнөдөө 38-43 хэм өдөртөө 28-33 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.Зүүн аймгуудын нутгаар: 5-нд зарим газраар, 6,10-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос 5-10м/с Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Хуваалцах