Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17нд хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр
Мэдээллийн алба





2016 оны нэгдүгээр сарын 12-оос нэгдүгээр сарын 19-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-Хугацааны дунд үеэр цас орж хүйтний эрч чангарна-Баруун аймгуудын нутгаар: 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17нд хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм өдөртөө 10-15 радус, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.Төвийн аймгуудын нутгаар: 13,17-нд нутгийн зүүн хэсгээр, 15-16нд ихэнх нутгаар цас орж салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 15-17-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 41-46 хэм өдөртөө 29-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сул байна. Зүүн аймгуудын нутгаар: 12-13,15-17-нд зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэн байна. Ялангуяа хугацааны сүүлийн хагаст хүйтний эрч нилээд чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 15-17нд зарим газраар цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. хугацааны эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, 16-18-нд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


















