Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
19-20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-25-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 18-22-нд хүйтний эрч чангарч
Мэдээллийн алба





2016 оны нэгдүгээр сарын 18-аас нэгдүгээр сарын 15-ыг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-Хугацааны эхний хагаст цас орон шуурч, хүйтний эрч чангарна-Баруун аймгуудын нутгаар: 19-20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-25-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 18-22-нд хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм өдөртөө 33-38 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 13-18 радус, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.Төвийн аймгуудын нутгаар: 19-20-нд зарим газраар цас, 21-22-нд бага зэргийн цас орж салхи зүүн хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. 18-19-нд хүйтний эрч бага зэрэг сул байх ч 20-23-нд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 43-48 хэм өдөртөө 31-36 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна. Зүүн аймгуудын нутгаар: 20-21нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 12-16м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-21-нд зарим газраар цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, 21-23-нд хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.


















