Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 12-14 м/с хүрч шрүүснэ.
Мэдээллийн алба





2016 оны нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 01-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-Ихэнх хугацаанд хүйтэн байна-Баруун аймгуудын нутгаар: 28-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 28-29-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 12-14 м/с хүрч шрүүснэ. Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм өдөртөө 33-38 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм өдөртөө 12-17 радус, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.Төвийн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр, 26, 29-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи зүүн хойноос 7-12 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм өдөртөө 30-35 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар: 25-нд зарим газраар, 26-28нд нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


















