Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. 22-24-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм өдөртөө
Мэдээллийн алба





2016 оны хоёрдугаар сарын 22-ноос хоёрдугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-Хугацааны дунд үеэр бага зэргийн цас орж явган шуурга шуурна - Баруун аймгуудын нутгаар: 24, 26-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи зүүнээс 5-10м/с. 22-24-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч ялангуяа 27-28-нд Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 24, 26-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.Зүүн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 23-24, 26-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 9-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.Говийн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24-26-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч эрс суларна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


















