Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Гуравдугаар сарын 7, 11-нд нутгийн хойд хагаст, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч явган шуурга шуурна.
Мэдээллийн алба

2016 оны гуравдугаар сарын 07-ноос гуравдугаар сарын 14-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Ойрын 3 хоногтоо жавартай хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: 7, 11-нд нутгийн хойд хагаст, 8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 2 хоногтоо Завхан голын эхээр шөнөдөө 42-47 хэм өдөртөө 25-30 хэм, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 7, 11-12нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 3 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 7-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо хүйтэн жавартай Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 7-8-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногтоо нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


















