Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орно. 15-16-нд Алтайн уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ - Хугацааны дунд үеэр цас орж явган шуурга шуурна - Баруун аймгуудын нутгаар: 16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орно. 15-16-нд Алтайн уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар цас орно, салхи баруун хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 4 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 9-14 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч эрс суларч дулаарна.Зүүн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар цас орж, салхи 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. 17-19-нд бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар дулаарна.Говийн аймгуудын нутгаар:Цас орохгүй. 16-17-нд салхи зарим нутгаар 14-16 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Цаашид шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах