Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 26, 27-нд зарим газраар цас орно. 26, 27-нд салхи зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ - Хугацааны эхний хагаст нутгийн баруун хагаст цас орно - Баруун аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 26, 27-нд зарим газраар цас орно. 26, 27-нд салхи зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 24-26-нд Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.Төвийн аймгуудын нутгаар: 22, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. 26, 27-нд салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 17-22 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. 21, 22-нд салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар цас орно. 27, 28-нд салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч шороон болон зөөлөн цасан шуурга шуурна. 25-оос 27-нд бүх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах