Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Тавдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6, 8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.
Мэдээллийн алба





2016 оны тавдугаар сарын 2-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна -Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6, 8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 3-4нд зарим газраар 18-20м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 24м/с, 6, 8-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 3,8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орэо. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 4-нд зарим газраар 18-20м/с, 6-8-нд түр зуур 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. 4-5нд эрс сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан өдөртөө 6-11 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно. Салхи 4-5-нд ихэнх нутгаар 18-20м/с, 7-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд бүх нутгаар сэрүүсч шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна.Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим газраар 20-24м/с, 6-8-нд Арц Богдын өвөр хоолойгоор 14-16м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм хүрч дулаарна. 4-нд оройдоо нутгийн баруун хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар нилээд сэрүүснэ.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭСүзнэ үү...


















