Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Тавдугаар сарын 9,12-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны тавдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 16-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- Бороо нойтон цас орж, хүчтэй салхилж шуурна -Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 9,12-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 9, 12-нд Алтайн уулсаар түр зуур 16-18м/с, 10,13-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с, зарим үед 24м/с хүрч ширүүснэ. 10-11, 13-нд сэрүүсч Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна.Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд ихэнх нутгаар, 11,14-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хагаст бороо нойтон цас орно, салхи зарим газраар 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10,13-нд нутгийн баруун хагаст, 11,14-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 16-21 хэм хүрч дулаарна.Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 10-нд нутгийн баруун хэсгээр, 11,14-нд зарим газраар бороо нойтон цас орно. Салхи 10-11,13-14нд зарим газраар 16-18м/с, зарим үед 20м/с хүрч ороон болон цасан шуурга шуурна. 11,14-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 11,14-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 9-нд Арц Богдын өврөөр, 10-11,13-14 нд ихэнх нутгаар 16-18м/с, зарим үед 20-22м/с хүрч шороон шуурга шуурна. 11, 14-нд сэрүүсч шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарна ялангуяа 9-10,13-нд шөнөдөө 5-10 хэм өдөртөө 22-27 хэм хүрч дулаарна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах