Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Тавдугаар сарын 17,19-нд нутгийн баруун хэсгээр, 18,22-нд ихэнх нутгаар, 20-21-нд бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- 7 хоногийн эхний хагаст халж, сүүлийн хагаст бороо хур тунадас орж,
салхи шуургатай байна -Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 17,19-нд нутгийн баруун хэсгээр, 18,22-нд ихэнх нутгаар, 20-21-нд бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 17,20-22-нд Алтайн уулсаар 14-16м/с, 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч ширүүснэ. 16-17-нд бүх нутгаар дулаарна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-22 нд нутгийн ихэнх хэсгээр бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд зарим газраар түр зуур 16-18м/с, 20-22-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-18нд ихэнх нутгаар өдөртөө 24-29 хэм хүрч дулаарна. 19-нөөс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-22нд ихэнх нутгаар бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-20-нд зарим газраар 16-18м/с, 21-22-нд 12-14м/с хүрч шороон шуурга шуурна. 16-19 нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 26-31 хэм хүрч дулаарна. 21-нээс сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 9-14 хэм дулаан байна.Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 20-22-нд ихэнх нутгаар бороо хур тунадас орно. Салхи 16-17нд Арц Богдын өврөөр, 18-21нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 16-19нд бүх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 26-31 хэм хүрч дулаарна. 20-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 12-17 хэм дулаан байна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах