Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Тавдугаар сарын 6-7нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд нутгийн хойд хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Мэдээллийн алба





2016 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо орж сэрүүн байна-Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 6-7нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд нутгийн хойд хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-11-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүснэ ялангуяа 10-12-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 11-16 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар, 9-10нд ихэнх нутгаар бороо, 11-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 9-нөөс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 9-нд ихэнх нутгаар бороо, 10-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-10нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. Цаашдаа сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7,10-нд нутгийн баруун хэсгээр, 9, 11-12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


















