Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Зургаадугаар сарын 15, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16,20-нд зарим газраар түр зуурын бороо, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны зургаадугаар сарын 13-наас зургаадугаар сарын 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- Хугацааны эхэн ба сүүлчээр бороо орж сэрүүн байна-Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 15, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16,20-нд зарим газраар түр зуурын бороо, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-19нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 13-17 нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 18-наас нутгийн хойд хагаст сэрүүснэ.Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13, 19, 20-нд зарим газраар, 16, 18-нд нутгийн баруун хагаст бороо, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 13, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 17-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-19-нд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13-14нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 13-14-нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм хүрч дулаарна. Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах