Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Зургаадугаар сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22,24-25нд зарим газраар бороо, 23-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны зургаадугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 27-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ- Ойрын хоногуудад бороо орж сэрүүн байна-Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22,24-25нд зарим газраар бороо, 23-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 15-20 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 20,24-25нд нутгийн баруун хагаст, 21-22,26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна ялангуяа 24-25-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 21-22-нд ихэнх нутгаар, 23-нд зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21-22-нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 22-23-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 21-22нд нутгийн хойд хэсгээр, 25-26-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...

Хуваалцах