Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
19, 23-нд нутгийн баруун хэсгээр, 20, 24-нд зарим газраар 21, 25-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23, 24-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2016 оны долоодугаар сарын 18-наас долоодугаар сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар халуун байна-

Баруун аймгуудын нутгаар: 19, 23-нд нутгийн баруун хэсгээр, 20, 24-нд зарим газраар 21, 25-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23, 24-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 24, 25-нд бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 19, 25-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 22-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. 22-нд зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм өдөртөө нийт нутгаар 28-33 хэм халуун байна. 22-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм халуун байна. 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


















