Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Долоодугаар сарын 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хэсгээр, нйамдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бороо, 27-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Мэдээллийн алба

2016 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Сарын сүүлчээр ихэнх нутгаар хална-

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хэсгээр, нйамдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бороо, 27-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, 31-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд халж Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм дулаан байна. Наймдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12м/с. Хугауааны эцсээр зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 28-наас нийт нутгаар хална.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10 м/с. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүн шөнөдөө уулархаг нутгаар 10-15 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 29-нөөс нийт нутгаар хална.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12 м/с. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, бусад хугацаанд халж шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар нэмж хална.


















