Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: Наймугаар сарын 9 нд ихэнх нутгаар, 10-12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар бороо орно.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ. Зураг: МҮОНРТ

2016 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногт нутгийн хойд хэсгээр бороо хуртай сэрүүн байна-


Баруун аймгуудын нутгаар: Наймугаар сарын 9 нд ихэнх нутгаар, 10-12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-10-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 9-нд ихэнх нутгаар, 10-12 нд нутгийн хойд хэсгээр, 13-14нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 8-10-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 26-31 хэм хүрч хална. Бусад хугацаанд сэрүүсч 11-14-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 9-11, 14-нд зарим газраар, 12-13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-11,14-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 8-10-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 33-38 хэм хүрч хална. 11-нээс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 10, 14-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 8-10-нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 33-38 хэм хүрч хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Хуваалцах