Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.
Мэдээллийн алба

2016 оны наймдугаар сарын 23-наас наймдугаар сарын 29-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацаанд эхээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ-

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 23-24, 28-29-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 22, 26-28-нд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан,байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд зарим газраар, 29-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 24-25-нд сэрүүсч шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад хугацаанд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 23,29-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


















