Энэ долоо хоногоос халуун усны хязгаарлалт хийх газрууд
"Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан байгаа. Энэ сарын 13-27-ны хооронд дараах газруудад халуун усны хязгаарлалт хийхээр болжээ.
Мэдээллийн алба

Тодруулбал, ТЗ-ын дээд сургууль, БГД-ийн цагдаагийн хэлтэс, УБ палас, түүний ойролцоох орон сууцнууд, Кекшюзан, “Бэгдү” ХХК-ийн орон сууц, 10 дугаар хорооллын замын хойд хэсгийн бүх орон сууц, Техникимпорт, 3 дугаар эмнэлэг орчмын орон сууцнууд, Гэмтлийн эмнэлэг орчмын орон сууцнууд, Далд засал эмнэлэг, Говь саун, 1 дүгээр хороолол УДДТ-1,2,3,4,5-ын дараах бүх орон сууцны байр, ”Сүлжээ” ХК, Саппоро төв, Драгон төв, Авто вокзал, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, 21 дүгээр хороолол, Орчлон хорооллын орон сууцнууд, “Аржанар” ХК-ийн орон сууцнууд, Ханын материалын орон сууцнууд,Толгойтын 5 шарын байрууд, Алтантариа, Нефть бааз орчмын орон сууц,албан газрууд, / ОСНААУГ-ын Ашид мөнх-өргөө,Таван шар-өргөө, Өнөртулга-өргөө, Өнөр энх-өргөө ОНӨААТҮГ-ын орон сууцнууд / халуун усны хязгаарлалтад орох аж.