Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгмийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгмийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн тухай хуулийг баталллааУИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдаж нийгэмд хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаагийн нэг нь Өршөөлийн тухай хуулийн төсөл байлаа. Харин уг хуулийг өнгөрч буй долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойш хаалттай хуралдаж Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаан мөн үдээс хойш хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ оны долоодугаар сарын гуравны өдөр өргөн мэдүүлсэн юм.Өршөөлийн хуулийг батласантай холбогдуулж, Хууль зүйн байнгын хороо хуралдаж Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэлсэн билээ. Энэ үеэр хэлсэн үг нь олны анхаарлыг татаад байна.УИХ-ын нэгдсэн чуулганаар Өршөөлийн хуулийг баталсны дараа Ерөнхийлөгч олон нийтийн цахим хуудсаар дамжуулан авлигач, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин тэрбээр энэ удаа үг хэлэх үеэрээ Өршөөлийн тухай хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, хэлсэн үгэндээ "Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна. Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" гэсэн юм.Ингэснээр нийгэмд талцал үүсгээд байсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой болллоо.


Ээлжит бус чуулган хаалтаа хийлээУИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган 2015 оны наймдугаар сарын 14-ний Баасан гарагт хаалтаа хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын гуравны өдөр ээлжит бус чуулганы зарлан хуралдуулсан бөгөөд энэ хугацаанд Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиудыг баталснаас гадна болон МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас огцруулах тогтоолыг баталсан юм. Харин Засгийн газрын шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж амжсангүй.Чуулганы хаалтын өмнө Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулах тухай УИХ-ын даргын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн. Мөн зарим хуулийн эцсийн найруулгын талаар гишүүдийн саналыг сонссон юм.УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг хааж үг хэлэх үеэрээ “Нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон хуулийн төслийг баталлаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ асуудал ирэх долоо хоногт орж ирэх байх. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын асуудлыг ч мөн өргөн барих байх. Тиймээс ээлжит бус чуулганы товыг ирэх долоо хоногт дахин зарлаж хуралдуулна” гэлээ.Үүгээр УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулган өндөрлөж байна.


Ээлжит бус чуулган дахин хэзээ хуралдахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд шийднэ

УИХ-ын 2015 оны хаврын ээлжит бус чуулган өчигдөр хаалтаа хийсэн. Чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд дахин ээлжит бус чуулганыг дахин зарлан хуралдуулна гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ ээлжит бус чуулганы тов нь Ерөнхийлөгч Өршөөлийн тухай хуульд хориг тавихаа мэдэгдсэн болон Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг өргөн барьсны дараа тодорхой болох аж.

Учир нь өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын ойд үг хэлэх үеэрээ Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ өөрт нь Өршөөлийн хуулийн эцсийн хувилбар очиж танилцсаны дараа тав хоногийн дотор хориг тавих боломжтой. Тиймээс ирэх долоо хоногоос УИХ-д энэ асуудал орж ирэх байх гэдгийг УИХ-ын дарга хэлсэн юм.

Мөн МАН-ын зургаан сайд нарын оронд томилох шинэ гишүүдийн асуудлыг Ерөнхий сайд өргөн барихыг хүлээж байгаа аж.


Оюутан-цэргийн тангараг өргөх ёслол боллоо

Өнгөрсөн Л\хагва гарагт Оюутан-цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Эзэн Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,Хүндэт дайчид, оюутан-цэргүүд ээ,Эрхэм хүндэт ард иргэд ээ!Монгол Улсын батлан хамгаалахын шинэ нөөц хүчин, цэргийн албаны шинэ хэлбэр оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангаргаа өргөлөө. Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд Эх орон бүтнээрээ шингэдэг учиртай. Ийнхүү оюутан гэсэн хариуцлагатай нэрэн дээрээ цэрэг хэмээх бахдам алдар, чанд хатуу хариуцлагыг нэмж, монгол оюутан, монгол цэргийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж буй Та бүхэндээ тангаргийн баярын мэнд хүргэе." гэв. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Өнөөдрөөс нийслэлийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлт хэрэгжиж эхэлнэ

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ сарын сүүлийн хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 22, 29-нд (Бямба) тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд, 23, 30-нд (Ням) сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн ирэх Бямба гарагаас эхлэн нийслэлийн нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Иргэний нисэхийн салбарыг улстөрөөс холдуулж өгөхийг хүсчээ

Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сард Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулах захирамж гаргасан. Гэвч уг захирамж хэтэрхий их улстөржилтөөс болж төдийлөн хэрэгжихгүй байгаад салбарын мэргэжилтнүүд санаа зовж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан байна. Тодруулбал, мэргэжилнүүд иргэний нисэхийн салбарыг улс төржилтөөс ангид байлгахыг хүсч уг асуудалд Ерөнхийлөгчийг онцгойлон анхаарал хандуулахыг хүсчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Хуваалцах