Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Үндэсний статистикийн хорооноос энэ оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. 2015 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 55957.6 мянган толгойд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 7.6 хувь буюу 3975.0 мянгаар өссөн дүн юм. Адуун сүргийн тоо толгой 3294.6 мянга, үхэр 3779.5 мянга, тэмээ 367.9 мянга, хонь 24933.4 мянга, ямаа 23582.2 мянгад хүрч, 2014 оныхоос адуу 298.8 мянга, үхэр 365.6 мянга, тэмээ 18.6 мянга, хонь 1718.6 мянга, ямаа 1573.3 мянган толгойгоор өсчээ.

Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.8 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.6 хувь, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.1 пунктээр буурч, адууных 0.1 пункт, үхрийнх 0.2 пунктээр өсч, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт ороогүй байна.

Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3.5-36.2 мянган толгойгоор буурч, бусад аймагт 18.3-399.5 мянган толгойгоор өсчээ. Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймагт малын тоо хамгийн их буюу 280.7-399.5 мянгаар өсөв. Харин Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ.


Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ "Сайдын цаг" уулзалтад оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан энэ долоо хоногт болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоолоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Холливудын алдарт жүжигчин Николас Кейж дуудлагаар худалдан авсан үлэг гүрвэлийн гавлын ясыг Монгол Улсад эргүүлэн өгөхөөр болсон талаар bbc мэдээллээ. Тэрбээр энэхүү түүхэн ховор олдворыг 2007 онд 276 мянган доллараар худалдаж авсан аж. Хэдийгээр тэрбээр өөрийн хөрөнгөөр энэхүү ясыг худалдан авсан ч энэ олдворыг Эрик Прокопи гэгч хууль бусаар Америкт гаргасан нь тогтоогдсон билээ. Үүнтэй холбогдуулан жүжигчин залуу хулгайн гараар орж ирсэн зүйлийг эх оронд нь буцаах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Тус Тарбозавр зүйл төрлийн үлэг гүрвэл 65-70 сая жилийн өмнө одоогийн Монголд амьдарч байсан бөгөөд урт нь 12 метр юм байна.


Дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тодорхойлох судалгааны дүнг судалгаанд хамрагдсан бүх улс энэ долоо хоногт нэгэн зэрэг зарлалаа. Монголчууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хамгийн шилдэг удирдагч гэж үзсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 10 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэл аваад байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 27-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 27, 29-нд Алтайн уулсаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Идэр, Тэс голын хөндий, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын сав газар, Дарьгангын талаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Хуваалцах