Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

9-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийн зорилгыг “Хилийн чинадад буй монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чинадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлсон юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


Лхагва гараг бүр болдог Засгийн газрын “Шийдлийн цаг” уулзалтад Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Пүрэв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрхзүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын дарга Ц.Жадамба нар оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас болох www.shilenkhyanalt.gov.mn сайт бэлэн болсныг дуулгасан юм. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байгаа. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилох биш төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг шилэн болголоо гэж Ерөнхий Ч.Сайханбилэг хэлсэн. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Засгийн газрын ээлжит бус хуралдаан баасан гарагт болж, “Хүний хөгжил сангаас Монгол Улсын Иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Элэгний С вирусыг эмчлэх Харвони эмийг манай улсад өнгөрөгч 12 дугаар сарын 24-ний өдөр оруулж ирсэн. Улмаар 12 дугаар сарын 28-ны өдрөөс С вирусын халдвартай, эмчилгээ шаардлагатай гэж бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхлээд байна. Харвони эмийн эмчилгээнд хамрагдсан иргэд ямар журмаар эмээ авч болох талаарх зөвлөгөөг уншигч та ЭНДЭЭС уншина уу.


Авлигатай тэмцэх газраас төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан уламжлалт сургалтаа энэ долоо хоногт хийлээ. Сургалтаас бэлтгэсэн сурвалжлагыг ЭНДЭЭС унших боломжтой.


Уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. 9-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд зүүн зүгийн нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Хуваалцах