Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.


Ц.Элбэгдорж: Эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал бол улсын асуудал юм

Энэ долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Энэ өдөрт зориулж "1000 ээжийн баяр" чуулганыг зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор, Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг ЭНДЭЭС уншина уу.


Б.Болдбаатар: Одоогийн байдлаар 23 орны 100 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна

Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мэдээлэл хийсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.


Тэтгэврийн даатгалын санд 3 их наяд төгрөг төвлөрүүлжээ

Пүрэв гараг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийсэн. “Энэ хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон” гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


“Оюутан цэрэг-2016” хөтөлбөр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамарсан бол энэ жил 1000 орчим оюутан хамрагдаж байна. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт хэрэгжих юм. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан, МУИС-иас 150 гаруй оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНДЭЭС уншаарай.


Авто машин сонирхогч клубын залуусын төлөөллийг шагналаа

Энэ сарын 4-5-ны өдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болсон. Энэ үеэр онцгой байдлын албатай авто машин сонирхогч клубын залуус хамтарч цасанд суусан тээврийн хэрэгсэл, зорчигч нарыг аварсан юм. Зам тээврийн сайд М.Зоригт аврах үйл ажиллагаанд оролцсон 14 клубын залуусын төлөөллийг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС унших боломжтой.


Нийслэлд амьжиргааны доод түвшин 183 мянган төгрөг байна

Улсын хэмжээнд хүн амын амьжиргааны доод түвшинг жил бүр шинэчлэн тогтоодог. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоожээ. Бүс нутгаар тогтоосон жагсаалтаас харахад баруун бүсийн аймгууд амьжиргааны түвшин доогуур байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


НӨАТ-ын баримттай холбоотой түгээмэл асуултын хариулт

E.barimt.mn хаягаар нэвтрэн орж, бараа бүтээгдэхүүний НӨАТ-д төлсөн баримтаа бүртгүүлэн азтан болох боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн хэдий ч иргэдийн дунд зарим зүйлс тодорхойгүй байгаа. Үүнтэй холбогдуулан E.barimt.mn сайтад ирсэн түгээмэл асуултын хариултыг зургаар үзүүлж байна. Зурган мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.


Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээ хүргэе. Өнөөдөр төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Хуваалцах